НИЙСЛЭЛД ИРЭХ ДАВАА ГАРИГААС ЭХЛЭН ДАРААХ 18 ТӨРЛӨӨС БУСАД ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ - НАМБУС

НИЙСЛЭЛД ИРЭХ ДАВАА ГАРИГААС ЭХЛЭН ДАРААХ 18 ТӨРЛӨӨС БУСАД ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Энэ сарын 4-ний өдрийн УОК, Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гараг буюу 11-ний өдрийг хүртэл томоохон голомт гарахгүй бол Хөл хорионы зэрэглэлийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллуулж байсан үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж байсан. Тэгвэл өнөөдөр /2021.01.09/ Нийслэлийн Онцгой Комисс уг асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тэрээр дараах 18 төрлийн худалдаа, үйлчилгээний салбаруудаас бусад үйл ажиллагааг нээхээр болжээ.
Худалдаа, үйлчилгээний чиглэл, салбарын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхдээ эрсдэлийн үнэлгээнд суурилан шийдвэр гаргаж байгаа ажээ. Ийнхүү түр хугацаанд хориглогдох 18 салбар, үйлчилгээний чиглэлүүдийг танилцуулъя.
– Барааны худалдаа
– Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, цайллага
– Бүх төрлийн баар
– Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
– Цахим тоглоом
– Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
– Саун, бассейн
– Шашны зан үйл
– Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
– Үсчин
– Гоо сайхны төвүүд
– Бариа засал, массаж, алжаал тайлах төв
-Амралтын газар, зочид буудал, дэн буудал
– Түргэн үйлчилгээний газрууд
– Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
– Нийтийн халуун ус
– Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
– Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
Мөн нийтийн тээврийн хэвийн үргэлжилнэ. Харин Улаанбаатар хотоос гарах тохиолдолд PCR шинжилгээг зайлшгүй шаардана. Тодорхой хэмжээгээр дэглэм буурсан ч Улаанбаатар хот голомтын бүс хэвээр байгааг анхаарууллаа.

Spread the love