2020 оны ТикТокоос Твиттер хүртэлх нийгмийн сүлжээн дэх дээд амжилтууд - НАМБУС

2020 оны ТикТокоос Твиттер хүртэлх нийгмийн сүлжээн дэх дээд амжилтууд

COVID-19 цар тахлын улмаас дэлхий нийтээрээ зогсонг байдалд орсон хэдий ч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд биднийг 2020 оны турш холбоотой байх боломжийг олгосон.
Түүхэн дэх хамгийн олон үзэлттэй, таалагдлаа, дагагчтай зэрэг олон тооны нийгмийн сүлжээн дэх дээд амжилтууд дахин шинэчлэгдээд байна. Энэ жилийн хамгийн томоохон амжилтуудыг танилцуулъя.

1.Инстаграм дээр хамгийн хурдан хугацаанд нэг сая дагагчтай болсон

Руперт Гринт Сэр Дэвид Аттенбороос хамгийн хурдан хугацаанд Instagram-д нэг сая дагагчтай болсон амжилтыг давж, 11-р сард 4 цаг 1 минутын дотор асар их дагагчтай болжээ.
Харри Поттер киноны жүжигчин түүний анхны нийтлэл нь

2.Твиттерийн хамгийн их like-тай нийтлэл

Америкийн жүжигчин бүдүүн гэдэсний хорт хавдартай дөрвөн жилийн турш чимээгүй тэмцэж, дэлхийн хамгийн том киноны box office кинонуудад тоглосон Чадвик Босеманыг гэр бүлийнхэн нь твиттертээ түүнийг өнгөрснийг мэдэгдэж дэлхий нийтийг цочирдуулсан

Твиттер нь 7,500,000 like-ийг “Хаанд тохирсон хүндэтгэл” гэж хэлснээрээ хамгийн их таалагдсан жиргээний статусаа баталлаа.

3.TikTok дээр 100 сая дагагчтай болсон анхны хүн
Тэр бол 16 настай Чарли Д’Амелио маш хурдацтайгаар ТикТок-ийн гялалзсан од болсон.2020 оны 4-р сард тэрээр TikTok дээр 50 сая дагагчтай болсон анхны хүн бөгөөд одоо 100 сая дагагчтай болон энэхүү дээд амжилтыг эзэмшиж байна.

4.Youtube дээр 24 цагт хамгийн их хандалт авсан kpop хамтлаг
Долоон гишүүнээс бүрдсэн BTS хамтлаг нь 8 дугаар сард гаргасан Dynamite гэх дуугаараа өнгөрөгч тавдугаар сард “How you like that” дуугаараа дээрх амжилтуудыг эзэмшиж байсан BlackPink хамтлагийн амжилтуудыг шинэчлэлээ.

5.Facebook дээрх хамгийн их like-тай DJ
Дэвид Гуетта фейсбүүкээр шууд дамжуулсан DJ-г хамгийн олон үзэгчтэй болгосон амжилтыг эвджээ.
Олон улсад нэр хүндтэй DJ 4-р сард Майамид, 5-р сард Нью-Йорк хотод болсон ‘United At Home’ хандивын шууд дамжуулалтын арга хэмжээний үеэр Ковид-19-д тусламж үзүүлэхэд 1.5 сая гаруй доллар цуглуулж, 50 сая гаруй үзэгчтэй байжээ.

Фенүүд нь түүнд 50.460.923 лайк цуглуулахад тусалж тэрээр фэйсбүүкт хамгийн их таалагдсан DJ-ийн дээд амжилтыг тогтоов.
Гиннесийн дээд амжилтын албан ёсны шүүх түүнд гэрчилгээгээ виртуал танилцуулгаар гардуулав.

6.YouTube дээр хамгийн их хандалттай видео
Pinkfong-ийн “Baby Shark Dance” YouTube-ийн видео бичлэг 2020 оны 11-р сарын 2-ны өдөр түүхэн хамгийн их болох 7,042,967,886 үзэлтэд хүрсэн байна.Бичлэг нь анх 2016 оны 6-р сарын 17-нд YouTube дээр тавигдсан бөгөөд өмнө нь Пуэрто Рикогийн дуэт Луис Фонси, Дэдди Янки нарын хамтран бүтээсэн “Despacito” дууны клип энэхүү рекордыг эзэмшиж байжээ.

7.Инстаграм дээр хамгийн их дагагагчтай нугас
2020 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр алдаршсан өөр нэг рекорд эзэмшигч бол бөмбөрчин нугас Бен Афвак байв!Бен өөрийн эзэн Дерек Жонсонтой хамт АНУ-ын Миннесота муж улсын Сент-Пол хотод амьдардаг бөгөөд инстаграм дээр 2020 оны 5-р сарын 11-ний өдөр баталгаажуулснаар 79002 дагагчтай болж дээд амжилт тогтоожээ.

2021 онд ямар ямар рекордууд дахин шинэчлэгдэхийг тэсэн ядан хүлээж байна! Эх сурвалж: https://www.guinnessworldrecords.com/gwrday/

Spread the love