Англи хэл сурахад тань туслах хамгийн шилдэг 7 аппликейшн - НАМБУС

Англи хэл сурахад тань туслах хамгийн шилдэг 7 аппликейшн

Англи хэл сурахад тань туслах хамгийн шилдэг 7 аппликейшн

Quiz your English
Шалгалтанд бэлтгэхэд

Хэрвээ та шалгалтанд бэлдэж байгаа бол Quiz your English танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Cambridge Assessment English-ээс боловсруулсан Cambridge B2 First ба IELTS-д тусгайлан тохирсон түвшин байдаг. Та бодит байдал хэрэглээн дээрээс шинэ үг хэллэг, дүрмийг суралцаж болох бөгөөд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өрсөлдөж тоглож болно.

Татах холбоос  https://www.cambridgeenglish.org/learning-english/games-social/quiz-your-english/

2. The British Council

-Дүрэм

Learn English British Council апп нь янз бүрийн сэдвээр хичээл, тоглоомыг агуулсан бөгөөд дүрмийг цогц сайн ойлгоход тань хамгийн сайн тусална. Анхан шатны Imperatives, Questions, Simple Present, Gerunds зэргээс эхлээд үүрэг ба зайлшгүй байдлын баймж үйл үгсийн талаарх гүнзгийрүүлсэн хичээл хүртэл бүх хүмүүст хэрэгтэй зүйл байдаг. Дууссаны дараа ‘тест’ дээр дарж ахиц дэвшилээ шалгаж, хэр зэрэг сайжирсанаа мөн харах боломжтой.

Татах холбоос
https://learnenglish.britishcouncil.org/apps/learnenglish-grammar-uk-edition

3. 6,000 Words

• Үгийн сан

Үгийн сангаа нэмэгдүүлэх тухай ярихад ихэнх тохиолдолд энгийн арга нь хамгийн сайн байдаг. FunEasyLearn нь зугаатай аппликейшн бүтээсэн бөгөөд энэ нь текст, зурагтай хамт шинэ үг сурахад тань туслах болно.
Тэрээр аппликейшн нь сэдэвчилсэн 6000 үгсийн сантай. Спорт, Хоол хүнс зэрэг ерөнхий сэдвүүдийг багтаасан хэдий ч дэд сэдвүүд нь хоккей, шүдний эмчилгээ, чулуулаг, дотоод эрхтэнүүд гэх зэрэг нарийвчлагдсан тул таны сурах үгсийн сан нэлээд ахисан түвшинд байна.

Татах холбоос
https://apps.apple.com/us/app/6000-words-learn-english-language-for-free/id923280720

4. Beelingu

• Унших чадварт

Энэхүү түүх өгүүлэх аппликейшн нь унших дадлага хийхэд маш сайн бөгөөд түүхийг хоёр өөр хэлээр зэрэгцүүлэн ярихад зориулагдсан юм.
Караоке маягийн текст нь танд нэгэн зэрэг сонсох, уншихад тань туслах болно. Хүүхдүүдийн сонгодог зохиол, алдартай үлгэрүүдээс шинжлэх ухаан, технологийн талаарх зэрэг маш олон сонирхолтой нийтлэлүүд байдаг.
Татах холбоос https://www.beelinguapp.com/

5. HelloTalk

• Ярих чадварт

HelloTalk бол таныг 15 сая гаруй гишүүдтэй үнэгүй холбох аппликейшн юм. Энэ нь танд англи хэл заах төрөлх хэлтэй хүн заавал олдох л болно гэсэн үг. Хариуд нь харин та өөрийн төрөлх хэл болон өөр сайн мэддэг хэлээ зааж өгөх шаардлагатай.

Татах холбоос
https://www.hellotalk.com/?lang=en

6. Grammarly

• Бичих чадварт

Энэ нь зөвхөн алдааг шалгаад зогсохгүй дахин ийм алдаа гаргахгүйн тулд юун дээр алдсаныг тайлбарлаж өгдөг.

7. BBC Learning English

• Өдөр тутмын англи хэлний хэрэглээнд

BBC Learning English нь бусдаас өөр гэдгээрээ алдартай бөгөөд тэдний англи хэл сурах аппликейшн нь мөн ялгаагүй юм! Энэхүү аппликейшн хамгийн дуртай онцлох зүйл бол 3 минут л зарцуулдаг өдөр тутмын мини хичээл юм. Шинэ үгсийн сантай болж, мэдээний түүх сонсож, өдөр тутмын англи хэл дээр дадлага хийх боломжтой.

Татах холбоос https://www.bbc.co.uk/learningenglish/app

Spread the love