ЕБС-ийн хичээлийг 3 сарын 1-нээс эхлүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ - НАМБУС

ЕБС-ийн хичээлийг 3 сарын 1-нээс эхлүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ

ЕБС-ийн сурагчдын амралт 2021 оны хоёрдугаар сарын 1-нд дуусна. Сургалтыг цаашид танхимаар эсвэл цахим буюу теле хичээлээр үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

БШУЯ-наас ЕБС-ийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс 100 хувь танхимаар хичээллүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг УОК гаргах бөгөөд ойрын хугацаанд энэхүү асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргах юм. Хэрэв УОК саналыг хүлээн зөвшөөрвөл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу сурагчид хоёрдугаар сарын 1-нээс хичээлээ теле хэлбэрээр үзэх юм. 

Spread the love