КРИШТИАНУ РОНАЛДУ ЗАМНАЛЫНХАА 760 ДАХЬ ГООЛЫГ ОРУУЛЖ ЮВЕНТУС ИТАЛИЙН СУПЕР ЦОМЫГ ДАХИН ӨРГӨЛӨӨ - НАМБУС

КРИШТИАНУ РОНАЛДУ ЗАМНАЛЫНХАА 760 ДАХЬ ГООЛЫГ ОРУУЛЖ ЮВЕНТУС ИТАЛИЙН СУПЕР ЦОМЫГ ДАХИН ӨРГӨЛӨӨ

Италийн Сери А лигийн аварга болон Италийн цомын ялагч багууд учраа тааран тоглодог Италийн Супер цомын шигшээ тоглолт урд шөнө боллоо. 33 дахь удаагийн супер цомд Ювентус болон Наполи клубүүд учраа таарч, тоглолт Мапей цэнгэлдэхэд болсон юм.  

Тоглолтын 65 дахь минутад Ювентус клубын Криштиану Роналду гоол оруулж тооны харьцааг нээсэн байна. Роналду замналынхаа 760 дахь гоолоо өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь энэ байлаа.

Өнгөрөгч улирал Ювентусыг ялж Италийн цомд түрүүлсэн Наполичуудад тоглолтын тооны харьцааг тэнцүүлэх алтан боломж гарч ирсэн. Гэвч Лорензо Инсинье 11 метрийн торгуулийн цохилтоо гадуур нь цохиж алдсан юм.Улмаар тоглолтын шүүгчийн мэдлийн цагт Наполи клуб  гоол оруулах тун дөхсөн ч Лозаногийн бөмбөгийн Шчесни амжилттай хааж чадлаа. Уг довтолгооны дараа  Ювентус клубээс Алваро Мората нэг гоолыг оруулж тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна.

Ийнхүү Ювентус клуб Италийн Супер цомд хамгийн их буюу 9 түрүүтэй клуб болсон бол дасгалжуулагч Андрэ Пирло ахлах дасгалжуулагчийн хувиар замналынхаа анхны цомыг өргөжээ.  

Spread the love