ДАСТИН ПОРИЕР, КОНОР МКГРЕГОР НАРЫН ТУЛААН БОЛОХОД ГУРВАН ХОНОГ ҮЛДЛЭЭ - НАМБУС

ДАСТИН ПОРИЕР, КОНОР МКГРЕГОР НАРЫН ТУЛААН БОЛОХОД ГУРВАН ХОНОГ ҮЛДЛЭЭ

Дэлхий нийтийн хүсэн хүлээж байгаа Дастин Пориер, Конор МкГрегор нарын тулаан болоход 3 хоног үлдээд байна. Тэд UFC 257 тоот тулааны хүрээнд октагонд 2 дахь удаагаа учраа таарах бөгөөд хүлээлтийг үүсгээд байгаа энэ тулаан 2 сарын 24-нд болох юм.

Тэд анх 2014 онд UFC 178 тоот тулаанд учраа таарч Конор ердөө 100 секундэд Дастин Пориерийг хүнд цохилтоор буулган авч байсан удаатай. Тэгвэл уг тулаанаас хойш Конор 8 тулаан хийж 6 тулаанд ялсан бол 2 тулаанд ялагдал хүлээжээ. Түүний ялагдал хүлээсэн хоёр тулаан 77 кг-ийн жинд Диаз, 70кг-ийн жинд Хабибийн эсрэг байлаа. Эдгээр тулаануудад Конор хоёуланд нь боолгох мэхээр цагаасаа эрт дутуу гарч байсан юм.

Харин Дастин тэдний анхны учраанаас хойш илүү их туршлага сууж, одоо эд оргил үедээ ирээд байгаа шилдэг залуу үеийн төлөөлөл тулаанч  юм. Тэрээр 2014 оноос хойш нийт 12 тулаан хийхдээ Хабиб болон Майкл Жонсоны эсрэг л ялагдал хүлээж байжээ. Тэдний хэн ялсан нь UFC-гийн хөнгөн жингийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Spread the love