ЯПОН УЛСЫН ХАМГИЙН АМТТАЙ ГУДАМЖНЫ ХООЛНУУД - НАМБУС

ЯПОН УЛСЫН ХАМГИЙН АМТТАЙ ГУДАМЖНЫ ХООЛНУУД

1 . Такояаки


Япон хүмүүсийн хамгийн их дуртай хоолны нэг бол яалт ч аргагүй такояки юм. Осака хотоос гаралтай хоол,  түргэн хурдан болдог болохоор такояаки соус дээр майонез , ногоон сонгино дээр цацаад бэлэн болсон такояакиг амандаа зажилах үед үнэхээр сайхан мэдрэмжийг авах болно. Нээрээ сакура модны доор идвэл илүү их сайхан мэдрэмжийг авах байх шүү

2 . Тайяаки

Залуучууд хөгшин гэлтгүй бүгд идэх дуртай зүйлийн нэг болох Тайяаки юм.
Тайяаки нь нэгэн төрлийн шарсан амтат боов гэж болно.
Мэйжи тоололго үе буюу 1868 оноос хойш хийгдэж ирсэн гэж ярагддаг байгаа. Амтны хувьд бол янз янз байдаг сүүн кримтэй, анко (улаан хүрэн шош ) амт гэсэн төрөл байдаг аялал зугаалгаар ирсэн хүн бүхний дуртай зүйлийн нэг.

3. Данго

Данго энэ анко (улаан хүрэн шош ), кинако (бор үрлэн шошны төрөл , өвөрмөц гоё үнэртэй) дангог чихэрлэг жоохон халуун ногоотой соусанд түрхэж идэх нь хамгийн бэст.
Японы түүхэн хот буюу Кёото хотоос гаралтай.

4. Мэнчи Гацү

Энхүү мэнчи гацү нь Осака хотоос гаралтай шаржигансан амттай сайхан мэдрэмжийг өгддөг.
Шаржигансан мэдрэмж , татсан махнаас гарсан шүүс гээд төсөөлхөд л идмээр санагдах юм.
Токио хотын Кичижожи “мэнчи гацү” гаар алдартай бөгөөд өдөр бүр урт дараалал үүссэн байдаг.

5. Гүрээп

Энхүү Гүрээп нь франц улсаас гаралтай бөгөөд япон амт чанарийг оруулж содон амттай болгосон байгаа.
Аялалаар ирсэн хүмүүс ихэнх нь Харажүгү гэдэг дүүрэгээр заавал саатдагийн учир нь энэхүү гүрээптэй холбоотой юм. Чихэртэй чихэргүй жимстэй жимсгүй гэсэн олон төрлийн сонголттой япон залуу охидийн дуртай зүйлийн нэг юм.

Япон улсаар аялах үедээ уншигч та аль нэгийг нь заавал идэж үзээрэй гэж хүсэж байна. Уншигч танд баярлалаа.

Spread the love