ОХУ-аас Монголын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн бүтээн байгуулалтын судалгаа хариуцсан тусгай компанийг Монголд бүртгүүлсэн гэж “Gazprom” компани мэдээллээ. - НАМБУС

ОХУ-аас Монголын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн бүтээн байгуулалтын судалгаа хариуцсан тусгай компанийг Монголд бүртгүүлсэн гэж “Gazprom” компани мэдээллээ.

“Gazoprovod Soyuz Vostok” компани хийн хоолойн зураг төслийг гаргаж, холбогдох судалгаа, ТЭЗҮ боловсруулах үүрэгтэй. Энэ оны эхний улиралд багтаан ТЭЗҮ-ийн бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэхээр төлөвлөөд байна. “Soyuz Vostok” хийн хоолойг байгуулснаар “Сибирийн хүч 2” хийн хоолойг Монголын газар нутгаар явуулж, өргөтгөх боломжтой болно. Улмаар экспортын хүчин чадал нь “Сибирийн хүч 2” хийн хоолойгоос 1.3 дахин өндөр болно гэж “Gazprom”-ийн ТУЗ-ийн дэд дарга мэдэгджээ.

Б .Төгсбилиг

Spread the love