Сульшар: Бидэнд бага зэрэг ид шид дутлаа - НАМБУС

Сульшар: Бидэнд бага зэрэг ид шид дутлаа


Английн Премьер лигийн хүрээнд лигийг тэргүүлэгчдийн нэг Манчестер Юнайтед клуб талбайдаа лигийн хүснэгтийн ёроолд бичигдэж буй Шеффилд Юнайтед клубийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний гоолыг 23 дахь минутад Манчестер Сити клубийн залуучуудын багт тоглож явсан Кин Брайн талбайн зочин багийн төлөө хийсэн. Харин талбайн эздээс 64 дэх минутад Харри Магуайр булангийн цохилтоос мөргөж тооны харьцааг тэнцүүлэв.

Гэвч Шеффилд Юнайтед багийн сэлгээнээс талбайд гарсан Оливер Бурк 74 дэх минутад багтаа дахин тэргүүллийг авчирснаар 1-2 харьцаагаар зочид хожлоо.

Ингэснээр Манчестер Юнайтед клуб лигийн хүснэгтийн хоёрдугаар байранд Манчестер Ситигээс нэг оноо дутуу 40 оноотой бичигдэж буй бол Шеффилд 8 оноотой хүснэгтийн ёроолд хэвээр үлдсэн. Лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөөн өрнөж буй энэ үед амжилт муутай багийн эсрэг оноо алдах нь Манчестер Юнайтедын хувьд таагүй үр дүн билээ.

Тоглолтын дараа талбайн эздийн дасгалжуулагч Оле Гуннар Сульшар “Бид тоглолтын турш бөмбөг эзэмшиж байсан ч гоол оруулах хангалттай боломж үүсгэж чадсангүй. Мөн алдсан гоолууд маань хамгаалахад тун амархан байсан ч хайхрамжгүй алдаа хэд хэд гаргасан. Харин эсрэгээр Шеффилд маш сайн хамгааллаа. Хожил авахад бага зэрэг ид шид л дутлаа” хэмээжээ.

Манчестер Юнайтедын гол өрсөлдөгч Манчестер Сити хожиж, Лестер Сити тэнцсэн бол Тоттенхэм – Ливерпүүл багууд өнөө шөнө хоорондоо тоглоно.

Spread the love