2021 онд нээлтээ хийх томоохон гурван музей - НАМБУС

2021 онд нээлтээ хийх томоохон гурван музей

Дэлхийн өнцөг булан бүрд байгаа соёлын ландшафтыг өөрчлөх зорилготой барилгын төслүүдийг танилцуулж байн

  • Bourse de Commerce-Pinault Collection, Парис

Нээлтийн өртөг: 160 сая евро

84 настай тэрбумтан Франсуа Пиногийн орчин үеийн уран зургийн цуглуулгадаа зориулж Парист хувийн музей байгуулах 20 жилийн төлөвлөгөө ийнхүү биеллээ олох боллоо. Bourse de Commerce-Pinault цуглуулга нь Musoue du Louvre музейгээс хоёрхон гудамны цаана удахгүй нээлтээ хийх гэж байна. Архитектор Тадао Андогийн дугуй хэлбэртэй барилгыг гоёмсог байдлаар сэргээн засварлах ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэсэн боловч нээлтийн үйл ажиллагааг удаа дараа хойшлуулсаар байна.

Bourse de Commerce нь 6800 м.кв үзэсгэлэнгийн талбайг багтаасан, 100-600 м.кв хүртэлх хэмжээтэй хуваасан хэд хэдэн заалтай. Bourse de Commerce нь галерейн заалнаас гадна 284 хүний суудалтай лекц, хурал, концерт зохион байгуулахад тохиромжтой орчинг бүрдүүлсэн үзвэрийн танхим болон туршилтын үзүүлбэр үзүүлэх боломжтой театртай хийгдсэн юм. Хэрэв та музейн виртуал аялал хийхийг хүсвэл дараах холбоосоор зочлоорой:

  • Humboldt Forum, Берлин

2021 оны эхээр нээгдэх бөгөөд ѳртѳг: 677 сая евро

Италийн архитекторч Франко Стелла өмнө нь Пруссын хаад, Германы эзэн хаад амьдардаг байсан барокко Берлиний ордны сэргээн босголтыг хийж дуусган, дотор нь Гумбольдтын форумын музейг байрлуулахаар болжээ. “Европ дахь хамгийн том соёлын бүтээн байгуулалт” гэж тодорхойлсон 40,000 м.квбүхий цогцолбор нь цар тахлын хязгаарлалтын улмаас 12-р сард нээлтийн үйл ажиллагаагаа дижитал хэлбэрээр хийсэн юм.

            Хамгийн доод давхарт арга хэмжээ, хүлээн авалт, үзэсгэлэн зэргийг зохион байгуулах зориулттай бол нэгдүгээр давхар Берли хотын тухай үзэсгэлэн, Хумбольдтын Их Сургуулийн ажиллуулдаг Хумболдтын лабораторийн байгалийн ертөнцийн тухай үзэсгэлэнг гаргахад зориулагдсан болно. Хоёрдугаар давхарт Берлиний угсаатны зүйн болон Азийн уран зургийн цуглуулгууд байрлах бөгөөд харин дээвэр болох хамгийн дээд давхарт ресторан байрладаг байна.

  • М+, Хонг Конг

Ѳртѳг нь тодорхойгүй.

Хонконгийн удаан хүлээлгэсэн орчин үеийн соёлын музей Баруун Коулун Соёлын дүүрэгт барилгын ажлаа дуусах дөхөж байна. Доороос нь дээш харуулсан T үсэг шиг хэлбэртэй, Herzog & de Meuron фирмийн бүтээсэн 65000 м.кв талбай бүхий энэхүү барилга нь XX, XXI зууны Хонконг, эх газрын Хятад болон Азийн бусад орноос ирсэн урлаг, дизайн, архитектур, хөдөлгөөнт дүрс зэрэгт зориулагдана.

Дэлхийн хамгийн том музейн нэг болохоор төлөвлөж буй M + нь уран зургийн бүтээлүүдийг дэлгэцэн дээр гаргах өндөр LED фасадтай, 17000 м.кв үзэсгэлэнгийн галерей, гурван кино театр, сургалтын төв, Хонконгийн тэнгэрийн хаяаг бараадсан дээврийн цэцэрлэгтэй төлөвлөгдсөн. 8000 бүтээл, 47000 архивын цуглуулга болон Ули Сигийн бэлэглэсэн Хятадын орчин үеийн урлагийн 1500 бүтээл уг музейд байрлахаар байна.

Spread the love