PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрын шагналт Монголын ZEUS ESPORTS баг дараагийн тэмцээндээ урилгаар оролцохоор боллоо. - НАМБУС

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрын шагналт Монголын ZEUS ESPORTS баг дараагийн тэмцээндээ урилгаар оролцохоор боллоо.

Тэд 5000 ам.доллар буюу 14 сая төгрөгийн шагналын сантай MAJOR PRIDE LEAGUE 2021 (RUSSIA)(ONLINE) тэмцээний финалын шатанд шилдэг 16 багийн нэгээр оролцож хүч үзнэ. Нэгдүгээр сарын 29, 30, 31-нд Улаанбаатарын цагаар 22:50-аас болох уг тэмцээнд ZEUS ESPORTS -оос гадна дэлхийн аваргад оролцсон гурван баг урилгаар оролцох юм. Үүнд:

  • Дэлхийн аваргын дөрөвдүгээр байрын шагналт Оросын NAVI
  • Дэлхийн аваргын зургаадугаар байрын шагналт Казахстаны KONINA POWER
  • Дэлхийн аваргын шилдэг 16-д шалгарч чадаагүй Шведийн GODSENT багууд багтаж байна.

Spread the love