Зайнаас заах, сурахад хамгийн тохиромжтой 30 веб сайт
Hypothesis https://web.hypothes.is/
Hypothesis-ийг жишээ нь хэлэлцүүлэг хийх, багаараа хамт унших, судалгаагаа зохион байгуулах, хувийн тэмдэглэл хөтлөх, хамтран засаж сайжруулах зэргээр хэрэглэж болно.
Factile https://www.playfactile.com/ Factile гэж юу вэ? Тоглоомд суурилсан сургалтын платформ нь алсын зайнаас эсвэл ганцаарчилсан танхимд багш нарт сонирхолтой асуулт хариултын тоглоомуудыг бий болгох боломжийг олгодог үнэгүй сургалтын платформ юм
Buncee https://www.remotelearning.buncee.com/get-buncee
Buncee бол сурагч, сурган хүмүүжүүлэгчдэд анги танхимын харилцан агуулгыг бий болгох бүтээл, илтгэлийн хэрэгсэл бөгөөд бүх насны суралцагчдад тухайн ойлголтыг төсөөлж, бүтээлчээр харилцах боломжийг олгодог.
Wakelet https://learn.wakelet.com/ Wakelet нь оюутнууд, багш нар, сургалтын нийгэмлэгүүдэд хадгалах, зохион байгуулах, заах зэрэг мультимедиа контентыг санал болгодог. (энэ нь багш нарт зориулсан үнэгүй хэрэгсэл юм)
Flipgrid https://www.teachthought.com/technology/how-to-use-flipgrid-guide-for-teachers/
Flipgrid нь тухайн хичээлийн сэдвээр богино хэмжээний видеонд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой үнэгүй, энгийн арга юм. Хэрэглэх зааврыг дээрх холбоосоор орж үзнэ үү.
Parlay https://parlayideas.com/
Parlay бол хэлэлцүүлэгт суурилсан сургалтын хэрэгсэл бөгөөд дэлхийн 21-р зууны ангиудын хэлэлцүүлгийг дахин боловсруулж буй багш сурган хүмүүжүүлэгчдийн дэлхийн хамтын нийгэмлэг юм.
Seesaw https://web.seesaw.me/
Seesaw нь (физик ангид бас хэрэгтэй) оюутнуудад сурч мэдсэнээ бие даан баримтжуулах боломжийг олгодог.
Microsoft Whiteboard https://www.microsoft.com/en-us/p/microsoft-whiteboard/9mspc6mp8fm4?activetab=pivot:overviewtab
Дэлхийн хаанаас ч ямар ч төхөөрөмжнөөс үл хамааран зайнаас суралцаж буй бүхнээ нэгтгэн, санаа бодлоо цэгцлэх, төлөвлөх зэргээр бүх зүйлээ нэгэн зэрэг тэмдэглэх боломжтой.
Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан K-2 онлайн сургалт. Энэ нь хичээлийг шууд төлөвлөхөд туслахгүй боловч сурагчид биеэ даан давтах, тестээр өөрийгөө үнэлэх, ахиц дэвшилээ харах боломжтой.
CK-12 https://www.ck12.org/browse/
CK-12 нь агуулгын хүрээнд 5000 гаруй ойлголтыг багтаасан үнэгүй онлайн сурах бичиг, видео бичлэг, дасгал, зурган карт, хэрэглээний програмаар дамжуулан шинжлэх ухаан, нийгэм, хэл судлал зэрэгт суралцах боломжтой.
Diigo https://www.diigo.com/ Diigo нь “бүртгүүлсэн хэрэглэгчдэд Вэб хуудсыг тэмдэглэх боломжийг олгодог номын хавчуурга шиг вэбсайт юм. Ямар ч вэб хуудасны аль ч хэсгийг тодруулж, наалддаг цаас шиг тэмдэглэл хавсаргаж болдог.
Alchem.ie https://www.alchem.ie/
Энэ нь K-12 химийн хичээлийг онлайнаар заах, сурах, хэрэгсэл, зөвлөмжүүдийг багтаасан.
Nearpod https://nearpod.com/distance-learning
Мэдээллийн болон харилцан үйлдлийн үнэлгээний үйл ажиллагаатай хичээлийг бий болгох програм хангамж юм.
Google Classroom (Google Drive) https://classroom.google.com/
Microsoft OneDrive мэдээж сайн ч гэсэн Google Drive мөн таны хэрэгтэй зүйлсийг сайн хадгалагч байх болно.
Slack https://slack.com/intl/en-mn/
Таны ашиглах хэрэгцээнээс шалтгаалан Slack нь Trello ба Redbooth шиг сайн хувилбар юм.
Netboard.me https://netboard.me/
Аливаа вэб агуулгыг цуглуулах, зохион байгуулах, хуваалцах боломжтой. Текст, холбоос, баримт бичиг, видео, зураг, танилцуулга гэх мэт вэб хуудсуудыг бий болгох зорилгоор хэрэглэдэг.
Prezi https://prezi.com/ Та анхан шатны захиалга, боловсролын мэргэжилтэн гэсэн профайлаар PreziNext, PreziVideo-г үнэгүй авах боломжтой. Мөн дизайнерын загвар, олон сая дахин ашиглах боломжтой танилцуулга/presentation үзэх боломжтой
Slidesmania https://slidesmania.com/education/
PowerPoint, Google Slides зэрэгт тохирсон үнэгүй загварууд энгийн, албан ёсны, хөгжилтэй гэх зэргээр татаж авахаар байдаг.
Sutori
Хамтарсан шинж чанар, ашиглахад хялбар байдал нь Sutori-ийг сурагч, багш нарын илтгэл тавих төгс хамтрагч болж өгдөг.
Symbaloo https://www.symbaloo.com/signup/teacher
Энэ нь хэрэглэгчдэд вэб холбоосыг товчлуур хэлбэрээр цэгцлэх, ангилах боломжийг олгодог.
Zoom https://zoom.us/
Google Meet, Hangouts, Zoom зэргээр та өөрийн уулзалтуудыг хийх боломжтой.
Мөн багш нарт зориулсан 20 Zoom зөвлөмжийг доорх холбоосоор уншаарай.
EdPuzzle https://edpuzzle.com/
Олон тооны агуулга бүхий видео хичээл үүсгэх боломжтой програм хангамж юм.
Kahoot https://kahoot.com/schools/distance-learning/
Боловсрол даяар түгээмэл хэрэглэгддэг хэрэгсэл болох Kahoot нь сургууль дээр эсвэл гэртээ байгаа сурагчдын оролцоо, хөгжилтэй байдлыг нэмэгдүүлэх тоглоомонд суурилсан сургалтын платформ юм.
Loom https://www.loom.com/ Loom нь видеог бичиж, хуваалцахад маш хялбар болгодог. Дэлгэцээ харуулж, урд талын камераараа бичиж, бүгдийг нь нэг дор зааж, дараа нь холбоосоороо оюутнуудтай шууд хуваалцах боломжтой
Pear Deck https://www.peardeck.com/remote-learning
Төрөл бүрийн интеграцийн онцлог шинж чанартай сургалтын агуулгын дизайныг хөнгөвчилдөг.
Squigl https://squiglit.com/what-is-squigl/
Яриа эсвэл текстийг хөдөлгөөнт видео болгон хувиргах контент үүсгэх платформ.
Google App Hub for Distance Learning
https://chromebookapphub.withgoogle.com/distancelearning
Энэ бол Google-ийн боловсролын технологийн түнш апплейкишнуудын цуглуулга юм.
Thinglink https://www.thinglink.com/
Интерактив зураг, видео болон бусад мультимедиа нөөцийг бий болгох боломжтой.
TeachThought PD https://wegrowteachers.com/
Хувийн PD, онлайн семинар, холимог мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой.
TeachThought их сургууль https://teachthought.university/
Багш нарт зориулсан онлайн курсуудтай. TeachThought University нь одоогоор хаалттай бета хувилбар дээр ажиллаж байгаа боловч та бүртгүүлэн нээлттэй бета туршилтыг хэзээ хийгдэх талаар мэдэх боломжтой. https://teachthought.university/newsletter/