Иргэд тусгаарлах байрны 153 сая төгрөгөө төлөөгүй байна - НАМБУС

Иргэд тусгаарлах байрны 153 сая төгрөгөө төлөөгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар  ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагаатай танилцлаа.Энэ УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр “Тусгаарлах байрны төлбөртэй холбоотойгоор 140 гаруй хүний 153 сая төгрөгийн өр байна. Барагдуулах ажил явагдаж байгаа.  Сангийн яамны хяналттай ОБЕГ-ын дансанд гадаадаас ирж байгаа иргэдийн 27 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүнээс буцаагаад 39 байгууллагад  26.1 тэрбум төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. Дансанд байгаа мөнгөнд ямар ч хардалт сэрдэлт байхгүй. Сангийн яамны хяналттайгаар төвлөрч байгаа. Өөр зориулалтаар ашигладаггүй” гэлээ.

Spread the love