Цусаа бэлэглэсэнээр муу ёрын сүнсийг ялна - НАМБУС

Цусаа бэлэглэсэнээр муу ёрын сүнсийг ялна

2020 он бол Корона 19 вирусын улмаас вирусын эсрэг дэлхийн дайн гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн коронавирус дэлхий даяар олон тооны хохирогчтой хэвээр байгаа билээ. Гэсэн хэдий ч Хятадад саяхан Корона 19 вирусыг мартсан мэт гайхалтай бүтээгдэхүүн интернет хэрэглэгчдийн дунд тренд болжээ.

Хятадын онлайнаар, талх шиг зарагддаг бүтээгдэхүүнийг “цусны унжлага” хэмээх нэрлэгддэг зүүлт юм. Энэхүү зүүлт нь худалдаж авсны дараа, үйлчлүүлэгчид өөрсдийнхөө цусыг зүүлтэнд хийж, хэн нэгэнд бэлэг болгон өгөх юм. Хятадууд энэ нь муу ёрын сүнсийг ялснаар аз авчирна гэж итгэдэг. Энэхүү бүтээгдэхүүнийг БНХАУ-ын онлайн худалдааны төвүүдээр дамжуулан, 20 юаниар худалдан авах боломжтой. Хямд үнийн улмаас өсвөр насныхан хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болгон. Бие биенийхээ цусыг хадгалах гэсэн утгаар маш хурдан тархсан байна.

Бүтээгдэхүүнийг зүү, ариутгагч жижиг хэрэгсэл, боолт зэргээс бүрдсэн иж бүрдэл хэлбэрээр зардаг.

Энэ нь Корона 19 вирусыг бүрэн дуусаагүй нөхцөлд , халдвар тараах өндөр эрсдэлтэй зүүлт юм.

Spread the love