Гайхалтай АТАМИ халуун рашаан - НАМБУС

Гайхалтай АТАМИ халуун рашаан

Өмнөх нийтлэлээрээ та бүхэндээ японы streed food талаар бичиж байсан бол энэ удаад арлын
япон улсын халуун рашаан талаар танилцуулах гэж байна.
Аялагчид болон япончуудын очих дуртай газрын нэг бол яалыта ч аргагүй Атамид байрлах халуун
рашааны газрууд юм. Токио буудалаас мэтрогоор ойролцоогоор 45 минут явж очино.
Атмани талаар товчхон танилцуулхад;
Одоогоос 1500 жилийн түүхтэй газар бөгөөд Атами гэдэг нэр нь халуун далай гэсэн утгатай юм.
Энэ нь яагаад ийм нэр авсан бэ гэвэл далайн гүнээс, хэт их халуун ус гадагшилдаг байсан бөгөөд далайн
загас хүртэл шарагдаж ихээр үхдэг байжээ. Үүнээс үүсэлтэй халуун далай гэсэн нэр буюу АТАМИ гэх
нэршилтэй болсон гэж яригдаж ирсэн. Энэ халуун ус нь хүний ядаргаа тайлах эмчилгээтэй гэсэн
тухайн үеийн их жанжин буюу ТОКҮГАВА ИЭЯАСУ очих дуртай , хайрлагдаж ирсэн газрын нэг гэж
тодорхойлдог.

Атами , Hotel New Akao-с гадна байрлах халуун рашаанаас далайг ширтэн биеийн алжаалаа тайлах сайхан боломж энд байна.

Мөн сайхан амтат Японы уламжлалт хоол , эргэн тойрны сакура мод гэх байгалийн үзэсгэлэнгэ мэдрэх нэг цэг бол яалт ч аргагүй Атами гэдэг газар бүгд бүрдсэн байдаг шүү.

Атами Намарын баяр буюу МОМИЖИ МАЦУРИ гэж болдог байгаа.

Япон руу намар аялалаар явах гэж байгаа таньд гэж зөвлөхөд Токио мэтроны буудлаас 45 минут мэтрогоор яваад очих газар сайхан халуун рашаандаа орно бас ийм сайхан байгалийг харан сууна гээд л бод. Өө тийм хэзээ болдог вэ гэвэл ( МОМИЖИ МАЦУРИ ) 11 сарын 16 – 12 сарын 08 ны хооронд энэ сайхан үзэсгэлэнтэй байгаль харах боломжтой шүү.

За ингээд энэ удаад та бүхэндээ Шизүока хот Атамигийн халуун рашааны талаар байлаа аялах гэж байгаа та зориод очиход нэг сайхан аялалын дурсамжийн санг тань нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

https://www.yukoyuko.net/onsen/0008

Spread the love