Ван Вэньбинь:Хятад улс COVID-19 эсрэг вакцинаасаа Монголд хандивлана - НАМБУС

Ван Вэньбинь:Хятад улс COVID-19 эсрэг вакцинаасаа Монголд хандивлана

Хятад улс Монгол болон бусад хөгжиж буй оронд вакцины тусламж үзүүлнэ гэж Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-нээс мэдэгдлээ.

Энэ талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь “Хятад улс COVID-19-ийн эсрэг вакцинаа амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн. Мөн хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, үнийн боломжит вакциныг нийлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ хэлж байсан.  Тиймээс вакцин яаралтай хэрэгцээтэй байгаа, Хятадын вакциныг өөрийн оронд яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн орнуудад вакцин экспортлохыг дэмжинэ. Манай улс Пакистанаас гадна Бруней, Непал, Филиппин, Мьянмар, Лаос, Шри Ланка, Монгол, Палестин, Беларусь гэсэн хөгжиж буй 13 оронд вакцин хандивлаж байгаа. Дараагийн шатанд бид вакцин хэрэгтэй байгаа 38 оронд вакцин хандивлана. Мөн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөтөлбөрөөр дамжуулан хөгжиж буй орнуудыг вакцинаар хангахаар ажиллаж байна. Одоогоор Хятадын Sinopharm групп, Sinovac Biotech компанийн вакциныг Арабын нэгдсэн Эмират Улс , Марокко, Индонез, Турк, Бразил, Чили зэрэг эмнэл зүйн туршилт хийж буй орнуудад экспортолсон” гэсэн юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Spread the love