COVID 19-н эсрэг вакцин хийлгэсэн Япон сувилагчийн дүгнэлт - НАМБУС

COVID 19-н эсрэг вакцин хийлгэсэн Япон сувилагчийн дүгнэлт

Их Британи улсад корона вирусын вакцин хийлгэсэн япон сувилагчаас вакцин хийлгэсний дараах сөрөг нөлөөллийн талаар авсан ярилцлагыг та бүхэндээ хуваалцъя. ( JNN NEWS 2021.02.04 )

Их Британи улс өнөөгийн байдлаар 10 сая иргэндээ вакцин хийсэн бөгөөд  төв эмнэлэгт ажилладаг Япон улсын иргэн Бинэга Юүки нь 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр BionTech (ファイザーのワクチン) компаний гаргасан Pfizer вакциныг хийлгэсэн байна . Хийлгэсний дараах 30 минут өнгөрхөд ямар нэгэн зовиур, гар хүндрэлт гэх мэт сөрөг  нөлөө гараагүй бөгөөд  19 цаг хүртэл хэвийн байсан байна. Гэвч орой болж унтах үед баруун гар бага зэргийн хүнд болж, эвгүй мэдрэмж өгч эхэлсэн байна. Вакцин хийснээс хойш 2 дахь өдөр нь үдээс хойш 16 цагийн үед гэнэт хамаг биеэр нь хүйтэн оргиж эхэлсэн бөгөөд вакцин хийснээс 24 цагийн дараа толгой хүчтэй өвдөж, хагарах гэж буй мэт мэдрэмж төрсөн. Бие нь мөс шиг  хүйтэн болж эхэлсэн тул дулаацах үүднээс орондоо орж  толгойны өвчин намдаах эм уусан. Дараах өдөр нь бие нь арай гайгүй болсон боловч үдээс хойш дахиад л адил шинж тэмдэг илэрч дахин өвчин намдаах эм уусан байна. Вакцин хийх үед эмч нар сөрөг нөлөө гарсан тохиолдолд өвчин намдаах эм уухыг зөвлөсөн ч тэрээр ийм хүнд байна гэж бодоогүй гэжээ. Вакцин хийснээс 4 хоногийн дараа бие нь хэвийн байдалд орж эхэлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ хүн бүр өөр өөр бие организамтай байдаг тул гарч буй шинж тэмдэг мөн хүнд, хөнгөн гэх мэт өөр байсан болов уу гэжээ. Вакцин хийлгэсний дараах сөрөг нөлөө хүн бүрт өөр өөрөөр гарч байгаа тул вакцин хийлгэх үгүй нь хүмүүсийн өөрсдийн сонголтын асуудал юм.

https://fb.watch/3sN8IRH3eh/

Spread the love