Эрч хүчийг мэдрүүлэх "Бээжин-2022" олимпийн наадмын бамбар - НАМБУС

Эрч хүчийг мэдрүүлэх “Бээжин-2022” олимпийн наадмын бамбар

Т.САЙХАН

“Бээжин-2022” өвлийн олимп яг нэг жилийн дараа болно.  Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс  олимпын бамбарыг танилцууллаа.

Бээжингийн өвлийн олимпын бамбарын гадар хэлбэр нь эрч хүчийг мэдрүүлэх бөгөөд өнгө нь “мөс ба гал, хүсэл тэмүүлэл”-ийн бэлгэдэл бүхий мөнгө ба улаан өнгөтэй.  Мөн амжилт ба хүсэл мөрөөдлийг бэлгэдсэн мөнгө, алтны өнгийг сонгож, “эрэмгий зориг, шийдэмгий байдал, хүсэл эрмэлзэл, тэгш байдал” гэсэн паралимпийн үнэт зүйлийг харуулав. Бамбарын доод хэсэгт “Бээжингийн 2022 оны өвлийн паралимпийн наадам” гэдгийг хараагүй хүний тусгай үсгээр шивжээ.

Бамбарыг 2008 оны зуны олимп зохиогдож байсан усан спортын төвд танилцуулсан ба тус цэнгэлдэх хүрээлэнг ирэх жилийн олимпоор кёрлингийн тэмцээнд ашиглах “Ice Cube” болгон өөрчлөх юм.

Spread the love