"АВРАГЧИЙН АЛДАР" ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР СҮНДЭРЛЭНЭ. - НАМБУС

“АВРАГЧИЙН АЛДАР” ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР СҮНДЭРЛЭНЭ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойгоо тохиолдуулан байгаль экологид ээлтэй олон ажлыг эхлүүлж, иргэдийн амарч тухлах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нэгэн шинэ бүтээн байгуулалтыг хийхээр боллоо. Онцгой байдлын ерөнхий газраас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Аврагчийн алдар” дурсгалын цогцолборыг байгуулах санаачилга гаргасныг тус хүрээлэнгийн удирдлагууд талархан хүлээн авлаа. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллах боломжтой гурван усан оргилуур бий. Хэрхэн бүрэн ачааллаар нь ажиллуулах тухайд төсөв мөнгөний хувьд хараахан шийдэгдээгүй байсан юм. Харин Онцгой байдлын ерөнхий газар буюу хуучнаар Гал түймэртэй тэмцэх газар үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газрын усан оргилуурыг засварлаж, орчны тохижилтыг нь бүрэн хариуцаж “Аврагчийн алдар” дурсгалын цогцолборыг бий болгохоор тохиролцлоо. Ингэснээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн төв хаалгаар ороод баруун тийш жаахан явахад л гал ус, гамшиг зовлон, өвчин тахлаас улс орон, ард иргэдээ хамгаалж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нойр хоолоо умартан зүтгэдэг Онцгой байдлын алба хаагчдын маань халуун сэтгэл, дүүрэн итгэл шингэсэн газрын усан оргилуур бүхий “Аврагчийн алдар” дурсгалын цогцолбор сүндэрлэх нь. #Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн #Хайрлаж_ургуулсан_10_жил #National_Garden_Park

Spread the love