2020 онд 650 мянган хүн Оросын иргэншил авчээ - НАМБУС

2020 онд 650 мянган хүн Оросын иргэншил авчээ

З.Батцэцэг

“Шинэ Оросуудын” тоо нэмэгдэж байгаа нь цагаачлалын бодлого суларсантай холбоотой гэж судлаачид үзэж байна.

Өнгөрсөн жил 650 мянган хүн Оросын иргэншил авсан гэж РИА Новости олон улсын FinExpertizaаудитор-консалтингийн сүлжээний судалгаанаас иш татан мэдээлсэн байна. Тэдний мэдээлж буйгаар энэ нь 15 жилийн шинэчилсэн рекорд юм.

“Өнгөрсөн жил 656,3 мянган хүнд ОХУ-ын иргэншил олгосон нь XXI зууны хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс өмнө хамгийн оргил үе 2005 ондболж, 500 мянга гаруй хүн иргэншил авч байжээ”. Иргэншил авсан хүмүүсийн дийлэнх нь Украйнаас (62,4% буюу 409,5 мянга), Тажикистан (9,7% буюу 63,4), Казахстан (6,6% буюу 43,4), Узбекистан (3,5% буюу 23,1). Үүнээс гадна 203 Герман, 148 Америк, 32 Англи, 7 Швейцарь, 1 Япон хүн ОХУ-ын иргэншил авчээ.

www.centrasia.org

Spread the love