ЕБС-ЫН СУРАГЧДАД БАГААС НЬ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЙЛГОЛТ ӨГНӨ - НАМБУС

ЕБС-ЫН СУРАГЧДАД БАГААС НЬ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЙЛГОЛТ ӨГНӨ

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн, Хууль Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатарын удирдлага дор цахимаар өнөөдөр анхны хуралдаанаа хийж байна

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж буй хандлагаа өөрчилж, багаас нь эхлэх шаардлагатай гэдэг зөвшилцөлд хүрсэн юм.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад багаас нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ойлголт өгч, эрх зүйн мэдлэг боловсрол олгох, нөхцөл байдал дээр тулж ажиллаж буй алба хаагчид, хамтарсан багуудынхаа ажлын орчин нөхцөл, чадавхийг нь сайжруулах тал дээр анхаарч ажиллах юм

Spread the love