"Тесла" компани биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ - НАМБУС

“Тесла” компани биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ

“Тесла” компани ойрын хугацаанд биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж энэ криптовалютыг автомашин болон бусад бүтээгдэхүүний худалдан авалтын төлбөртөө хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Энэ нь хувийн компанийн зүгээс хийсэн биткоины хамгийн том худалдан авалтад тооцогдож байгаа юм. “Тесла”-гийн энэ мэдэгдлийн дараа биткоины ханш түүхэн дээд ханшид хүрсэн байна.

Тодруулбал, нэг биткоин 44 мянга 800 ам.долларт хүрчээ. Энэ нь “Тесла”-гийн хамгийн хямд 3 дахь загварын цахилгаан автомашины анхны үнэтэй тэнцэх хэмжээнд хүрсэн гэсэн үг юм.

Харин криптовалютын нийт хөрөнгийн хэмжээ 800 тэрбум ам.долларт хүрчээ. “Тесла”-гийн ийм томоохон хөрөнгө оруулалт бусад тэргүүлэх компаниудыг биткоиныг сонирхоход нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Spread the love