Азийн АШТ болон олимпын эрх олгох тэмцээн Алматыд болно
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2021 оны Токиогийн олимпын эрх олгох тивүүдийн тэмцээн болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг эцсийн байдлаар зарлалаа.
Азийн бөхчүүд ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд олимпын эрхийн төлөө өрсөлдөх бол залгуулаад 12-17-нд тивийн аваргад хүч үзэх юм. Тус хоёр тэмцээн Казахстаны Алматы хотод болно.
Тэмцээний хуваарь:
III.18-21 – Европ тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Унгар, Будапешт)
IV.2-4 – Африк тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Марокко, Эль-Жадида)
IV.9-11 – Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Казахстан, Алматы)
IV.12-17 – Азиин аварга шалгаруулах тэмцээн (Казахстан, Алматы)
IV.19-25 – Европын аварга шалгаруулах тэмцээн (Польш, Варшав)
V.6-9 – Дэлхийн олимпийн эрх олгох тэмцээн (Болгар, Софи)
V.27-30 – Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээн (Бразил, Рио-де-Жанейро)