Данаагын Батгэрэл UFC-д хоёрдох тулаанаа хийх гэж байна. - НАМБУС

Данаагын Батгэрэл UFC-д хоёрдох тулаанаа хийх гэж байна.

Монгол Улсаас UFC-д тулалддаж байгаа анхны тулаанч Шуурга хочит Данаагын Батгэрэл 4-р сарын 24нд болох UFC261 эвэнтид тулалдах тов гарчээ. 

Энэ удаагийн түүний өрсөлдөгч LFA холбооноос UFC-д орж ирээд 1 тулаан хийгээд байгаа 27 настай Кэвин Нативидад гэх 9 ялалт 2 ялагдалтай АНУ-ын тулаанч.

Монгол тулаанчынхаа UFC-д хийх тулааныг нэг жилийн дараа дахин Тоотой эвэнт дээр харах нь ээ. 
Манай тулаанч Д.Батгэрэлийг тоотой эвэнт дээр тавина гэдэг нь өөрөө түүний чанар чансаа, үнэлэмжийг илэрхийлж байгаа хэрэг билээ. 🇲🇳
Дэна Уайт Талын Шуургыг өндөрөөр үнэлж байгаа хэрэг.

Spread the love