Монголд зураг авалт нь хийгдсэн Япон найруулагчийн бүтээл нээлтээ хийжээ - НАМБУС

Монголд зураг авалт нь хийгдсэн Япон найруулагчийн бүтээл нээлтээ хийжээ

Монголд зураг авалтаа хийсэн Япон, Францын хамтарсан кино 2021 оны 2-р сарын 19-ны өдөр нээлтээ хийжээ. “ターコイズの空の下で” буюу “Номин тэнгэрийн доор” гэх нэртэй кино нь 2-р сарын 26-аас Японы кино театруудаар гарч эхэлсэн байна. Энэхүү кинонд жүжигчин Б.Амарсайхан оролцон тогложээ.

Киноны үйл явдлыг товчхон дурьдвал дэлхийн 2-р дайны дараа Монголд олзлогдон амьдарч байсан япон цэрэг болон Монгол эмэгтэйн дундаас гарсан охиныг хайхаар баян өвөөгийн эрх хүү Монголруу явж маш олон адал явдал, саад бэрхшээлтэй тулгардаг байна.

Кино нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Япон залуу: Гурван 7 хоног Монгол гэрт , утасны сүлжээгүй амьдарсан нь маш сонирхолтой байсан гэж хошигнон ярьсан байна.

Spread the love