Л.ЭНХ-АМГАЛАН: СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН ГАРТАЛ ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИНА - НАМБУС

Л.ЭНХ-АМГАЛАН: СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН ГАРТАЛ ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИНА

Боловсролын хүрээлэн нь 1956 онд байгуулагдсан. Зургаан сектортойгоор бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдыг судалгаа, шинжилгээний мэдээллээр хангаж, үйлчлэх үүрэгтэй.

Ном товхимол, гарын авлага, бичиг баримт боловсруулах чиглэлд олон ажил хийсэн ч үүний хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай байна.  Сургалтын чанарт хөтөлбөр, багш, орчин 3 хамгийн чухал нөлөө үзүүлнэ.

Хөтөлбөр боловсруулж байгаа хүрээлэн, багшийн хөгжлийг хариуцаж байгаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/, орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа яам зэрэг байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэл үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд холбогдох ажил хариуцагчдад өглөө

Энэ хугацаанд бид дөрвөн удаа сургалтын хөтөлбөрийн шилжилт хийсэн байна. Нэг хөтөлбөр сонгоод эхлүүлдэг ч үр дүнг нь үзэлгүй, багш сурагчдад хугацаа олголгүй дараагийн хөтөлбөрт шилжиж байсан нь алдаа болжээ. Цаашид сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлогыг барина гэдгээ салбарын сайд мөн онцоллоо.

Spread the love