6-Р САРЫН ЭХЭЭР ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА. - НАМБУС

6-Р САРЫН ЭХЭЭР ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн хугацаанд зарим газраар аадар бороо орж, зарим газраар нойтон цастай, цасан шуурга шуургатай байхыг анхаарууллаа Энэ талаар цаг уурч Э.Доржпүрэвээс тодруулага авлаа.

5-р сар дуусах гэж байхад цаг агаар хавар шиг хуйсагнуур, хүйтэн байна. Хэзээ зун болох юм бол?

Агаарын дундаж температур ерөнхийдөө олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байгаа ч зарим бүс нутгаар үе үе огцом хүйтрэх үзэгдэл тохиолдож байна. Тухайлбал, Төв аймгийн нутгаар энэ сарын сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цастай, хүйтрэх төлөвтэй.

Салхины хурд 14-16 метр/секунд, нутгийн өмнөд хэсгээр түр зууртаа 18-20 метр/секунд хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Харин зүүн аймгуудын нутгаар агаарын хэм 2-4 градус хүйтэрч зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 14-16 метр/секунд байх ба Арц богдын өвөр хоолойгоор 20-24 метр/сек хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

-Цаг агаарын байдалтай холбоотойгоор иргэд, малчдад юуг анхааруулж, сэрэмжлүүлэх вэ?

Малчид, тээвэрчдэд анхааруулахад тавдугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дундаж түвшинд байх боловч тодорхой өдрүүдэд хүчтэй салхи шуургатай, шөнөдөө цочир хүйтэрч болзошгүйг анхааруулъя.

Харин нийт нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Он гарснаар Дорнод, Сэлэнгэ, Булган, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт ой хээрийн түймэр гарсан. Мөн гол, мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа.

Монгол орны гол мөрний тавдугаар сарын усны дундаж түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим төлөвтэй байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхаарах хэрэгтэй.

Spread the love