Д.Энхбат сонгуулийг сурталчилгааны самбаргүй, хамгийн бага зардлаар хийх уриалга дэвшүүллээ - НАМБУС

Д.Энхбат сонгуулийг сурталчилгааны самбаргүй, хамгийн бага зардлаар хийх уриалга дэвшүүллээ

“Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Ингэснээр тэр албан ёсоор нэр дэвшигчээр зарлагдаж, өнөөдрөөс эхлэн мөрийн хөтөлбөрөө сурталчлах юм.

Нэр дэвшигч Д.Энхбат “Монгол хүн бүрийг улсынхаа хөгжилд идэвхитэй оролцуулахын төлөө ажиллах болно.

Сонгуульдаа шударгаар, нээлттэйгээр ажиллах болно. Сонгогчид маань өөрсдийнхөө мэргэн сонголтыг хийх биз ээ.

Монголчууд шинэ мөрөөдөлтэйгээр шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдвол нам бус, нас хүйс үл харгалзан, монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ багийг бүрдүүлэн ажиллана” гэсэн юм.

Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг сурталчилгааны самбаргүй, ухуулагч хөлслөхгүй ажиллуулахыг бусад нэр дэвшигчдэд уриаллаа.

Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд нэг ч хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийж, санхүүжилт өгөхгүй,  Монгол Улсын түүхэнд хамгийн бага зардлаар ялахыг харуулах болно гэлээ.

Spread the love