ДАРХАН-УУЛ АЙМАГ 12 МЯНГАН ИРГЭДЭЭ PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ДУУСЛАА - НАМБУС

ДАРХАН-УУЛ АЙМАГ 12 МЯНГАН ИРГЭДЭЭ PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ДУУСЛАА

Дархан-Уул аймаг коронавируст халдварын голомтыг дарж хөл хориог цуцалсан бөгөөд 30 хоногийн турш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Монгол улсдаа анх удаа 1 өрхөөс 1 иргэнийг коронавирусийн шинжилгээнд амжилттай хамруулж голомтыг хумьж чадсан бол цаашид ногоон бүс болохоо батлахаар Дархан-Уул аймгийн нийт өрхийн 50 хувийг PCR-ийн шинжилгээнд дахин хамруулсан байна. Энэхүү шинжилгээг авахдаа төрийн 200 гаруй ажилтан албан хаагч 2 өдрийн турш 10 цэгт хуваагдан ажилласан бөгөөд сорьцыг Улаанбаатар хотруу явуулсан шинжилгээ хариу энэ сарын 5 гэхэд бүрэн гарч дуусах юм. Шинжилгээний хариунаас шалтгаалан дараагийн шийдвэрийг Дархан-Уул аймгийн Онцгой комисс гаргахаар ажиллаж байна.

Spread the love