Монгол улс нүүр будалтын дэлхийн аваргатай боллоо - НАМБУС

Монгол улс нүүр будалтын дэлхийн аваргатай боллоо

Ээгий косметиксийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг Нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, алтан медаль авч, дэлхийн аварга болжээ. Мөн тэрбээр Үндэсний шилдэг трэйнер цомын эзэн болсон юм.

“OMC Hairworld Online Championship” буюу онлайнаар зохион байгуулагдсан дээрх ДАШТ-д нийт 2000 гаруй оролцогч, 10000 орчим нүүр будалтаар өрсөлдсөн бөгөөд Б.Энхчимэг “Stage”, “Commercial bridal”, “Smokey eye make up” гурван төрөлд оролцож, “Bridal make up” төрлөөр алтан медалийн эзэн болов.

Сонирхуулахад, Б.Энхчимэг 2019 онд Парист болсон Нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон юм.

Spread the love