ХБНГУ хөл хориог нэгдүгээр сарын 31-н хүртэл сунгана - НАМБУС

ХБНГУ хөл хориог нэгдүгээр сарын 31-н хүртэл сунгана

Германы засгийн газар болон холбооны 16 мужийн дийлэнх нь коронавирусний халдварын тархалтыг зогсоохын тулд хөл хориог энэ сарын 31-н хүртэл сунгахаар болжээ. Өнөөдөр Германы канцлер Ангела Меркель 16 мужийн захирагчтай уулзалт хийж, хөл хориог сунгах албан ёсны шийдвэрийг зарлах юм байна. Германы хоёр мужаас бусад нь хөл хориог гурван 7 хоногоор сунгахыг дэмжиж байгаа тухай албаны эх сурвалжийн мэдээллийг Ройтерс иш татсан байна. Герман улс даяар өнгөрсөн оны 12-р сарын 16-наас хойш сургууль, үйлчилгээний газрууд хаалттай, дэлгүүр худалдааны төвүүдэд хатуу дэглэм мөрдөж байна. Энэ хөл хорио энэ сарын 10-нд дуусах ёстой.

Гэвч тус улсад ковид-19 цар тахлын халдварын тархалт нэмэгдэж, нас нас баралтын түвшин буурахгүй байгаагаас эрх баригчид нь хөл хориог сунгахад хүрчээ. Гэвч мужуудын эрх баригчид хөл хориог сунгах хугацааг тохирч чадахгүй, зөрчилдөж байгаа юм байна. Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн мужууд нь хөл хориог 3-н долоо хоногоор сунгахыг зөвшөөрч байгаа бол халдварын тархалт багатай мужууд нь хөл хориог 2 долоо хоногоор сунгахад хангалттай гэж үзэж байгаа юм байна.

Spread the love